20 ЦАГИЙН БАЙДЛААР НИЙСЛЭЛИЙН НИЙТ СОНГОГЧДЫН 61.30 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГЧЭЭ

2016-06-29 13:26:00

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирцийг 20 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлд 20 цагийн байдлаар санал хураалт 61.30 хувьтай байгаа бөгөөд нийт сонгогчдын 517.149 нь саналаа өгчээ.  Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт дуусах юм.

Дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛД СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫН ИРЦ 17 ЦАГИЙН БАЙДЛААР 48.03 ХУВЬТАЙ БАЙНА

2016-06-29 10:32:00

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын явцын талаар танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 405.236 сонгогч буюу нийт сонгогчдын 48.03 хувь нь саналаа өгчээ. Одоогийн байдлаар санал хураах үйл ажиллагаа ямар нэгэн зөрчилгүй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусна.

Дэлгэрэнгүй

15 ЦАГИЙН БАЙДЛААР НИЙСЛЭЛД СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТ 36.9 ХУВЬТАЙ БАЙНА

2016-06-29 08:28:00

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн  9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.

Дэлгэрэнгүй

12 ЦАГИЙН БАЙДЛААР НИЙСЛЭЛИЙН 164 449 СОНГОГЧ БУЮУ НИЙТ СОНГОГЧДЫН 18.20 ХУВЬ НЬ САНАЛАА ӨГЧЭЭ

2016-06-29 05:12:00

Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц, явцын талаар мэдээлэл өглөө. 
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийт санал авах байруудын дотор болон гадна санал хураалтын үйл ажиллагааг хянах камеруудыг байрлуулсан бөгөөд нийт санал авах байрны 30 хувьд нь цахилгааны эх үүсвэрээр хангасан.
Өчигдөр орой орсон хүчтэй борооны улмаас Багануур дүүрэгт нэг санал авах байр усанд автсанаас санал авах байрыг ойролцоох байранд шилжүүлсэн. Одоо санал авах ажил хэвийн явж байна.

Дэлгэрэнгүй

САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2016-06-28 23:22:00

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу 06 сарын 29-ний 07:00 цагаас албан ёсоор эхэллээ. Санал авах ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийслэлийн иргэд Та бүхэн харьяа санал авах байрандаа очиж саналаа өгч, иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдэлнэ үү. Санал авах байрандаа очоод хурууны хээгээ дарж, өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулна. Хурууны хээг танихгүй байгаа тохиолдолд иргэний үнэмлэхээ үзүүлэн сонгогчийн бүртгэлд байгаагаа баталгаажуулах юм.

Дэлгэрэнгүй

НИТХ ээлжит сонгуулийн явц
2016 оны 06-р сарын 29-ний 20:00 цагийн байдлаар

Нийт 843689-c 517149 /61.30%/
Дэлгэрэнгүй


Өнөөдөр 300
Өчигдөр 64
Нийт 23120